23.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 5 хувьд шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-04-21 15:46:52

 Энэ сарын 19-ний байдлаар банкууд 4166 иргэний 257.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. 

Тодруулбал банкууд  1052 иргэний 5  хувийн хүүтэй 49.5 тэрбум төгрөгийн, 2283 иргэний 8 хувийн хүүтэй 151.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.  

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц,  алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 576 зээлдэгчийн 23.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ. 

Холбоотой мэдээ