В.Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-16 12:05:32

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулах ажлын хэсэгтэй пүрэв гарагт анхны уулзалтаа хийнэ гэж түүний хэвлэлийн алба мэдээлэв.


В.Путин ажлын хэсэг байгуулах зарлигт лхагва гарагт гарын үсэг зурсан байна. Тэрбээр мөн улс төрчид, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг 75 хүн орсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч лхагва гарагт Холбооны улсын хуралд хандан үг хэлэхдээ Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахыг санал болгосон юм.


Холбоотой мэдээ