Ираны хоёр дипломатыг нутаг буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-16 10:49:57

ЛОНДОН. /Reuters/. Албанийн эрх баригчид Ираны хоёр дипломатыг нутаг буцаажээ. Энэ тухай Албанийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Гента Цакая мэдэгдсэн байна. 


“Исламын Бүгд Найрамдах Иран улсын хоёр дипломатыг Албанийг даруй орхин явахыг хүссэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Дипломат статуст нь нийцэхгүй үйл ажиллагаанд Ираны хоёр дипломат оролцсонтой холбоотойгоор ийнхүү нутаг буцах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн байна. Ираны хоёр дипломатыг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж байгаа аж.


Улс орны аюулгүй байдалд аюул учруулсан хууль бус ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэж үзсэнтэй холбоотойгоор Албани 2018 оны 12 дугаар сард Ираны өөр хоёр дипломыг Персона нон грата буюу тааламжгүй этгээдээр зарлаж байжээ. 

Холбоотой мэдээ