39 малчинд “Аймгийн аварга малчин” цол олгоно

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-01-15 18:26:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, аймгийн аварга малчдыг тодрууллаа. Улмаар Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр Сүхбаатар аймгийн 39 малчинд “Аймгийн аварга малчин цолыг хүртээхээр болсон байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт тус аймгийн 13 сумаас нийт 50 малчин материалаа ирүүлснээс аймгийн аварга малчин цол олгох болзол журмын дагуу болзол хангасан дээрх малчдыг зөвлөлийн хурлаар хэлэлцэн тодруулжээ. 

Холбоотой мэдээ