Залуучуудын өвлийн олимпод ОХУ медалийн тоогоор тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-14 11:26:15

МОСКВА. /РИА Новости/. Лозанн хотод болж буй Залуучуудын өвлийн олимпын наадамд ОХУ-ын шигшээ баг медалийн тоогоор тэргүүлж байна.


Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын тамирчид 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Мөсөн дээрх бүжгийн төрөлд ОХУ-ын тамирчин Ирина Хавронина, Дарио Чиризано нар түрүүлсэн байна. Түүнчлэн кёрлингийн холимог багийн тэмцээнд Оросын баг Эстонийн багийг 8:4 онооны харьцаатайгаар ялжээ. 


Тийнхүү ОХУ-ын шигшээ баг тэмцээний 4 дэх өдөр 4 алт, 5 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Швейцарийн баг
(4-3-3) медалийн тоогоор хоёрдугаарт, Японы баг (3-1-1) гуравдугаарт жагсаж байгаа аж. 

Холбоотой мэдээ