Нетаньяху Москвад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-21 13:12:42

МОСКВА. /TASS/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ОХУ-д богино хугацааны ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана.

“Хоёр орны удирдагчдын уулзалтын үеэр гол гол салбаруудын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнээс гадна, бүс нутгийн болон олон улсын чухал асуудлууд, юуны өмнө Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар санал бодлоо солилцоно” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Урьд нь Путин Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах асуудлыг Палестины тэргүүн Махмуд Аббастай энэ долоо хоногт Кремльд уулзахдаа хэлэлцсэн байна.

2000 оноос хойш Израилийн Ерөнхий сайд нар нийтдээ 12 удаа ОХУ-д айлчилсний зургаан удаад нь Нетаньяху Москвад ирж байжээ. 

Тэрбээр хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сарын 21-нд Москвад айлчилсан байна. 

Д.Жаргал

 

 



 

Холбоотой мэдээ