Хүн ам, орон сууцны тооллогод 1155 өрх, 4264 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн
хэлтсийн мэдээгээр Хүн ам, орон сууцны тооллогын дүн нэгдүгээр сарын 13 буюу
тооллогын долоо дахь хоногийн байдлаар 74,8 хувьтай байна.
Энэ сарын 8-9-нд шилжих шөнө орон
даяар эхэлсэн тооллогын үйл ажиллагааг тус аймагт 69
тоологч, 18 шалгагч гүйцэтгэж байна.
Хүн ам орон сууцны тооллого нь нийт
хүн амын 10 хувийг уламжлалт аргаар буюу өрх бүрт очиж асуулга авч, 90 хувийг
бүртгэлийн аргаар тоолж байгаа онцлогтой.
Дундговь аймгийн хэмжээнд 1545 өрх,
5701 иргэнийг тоолох ёстойгоос нэгдүгээр сарын 13-ны 15 цагийн
байдлаар 1155 өрх, 4264 иргэн хамрагдаад байна хэмээн аймгийн Статистикийн
хэлтсээс мэдээллээ. Тооллогын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 15-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ.