Замын цагдаагийн тасагт автомашин бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-13 13:43:05
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг Замын цагдаагийн тасгийн хамт олонд суудлын автомашин бэлэглэлээ.

Замын цагдаагийн тасаг нь дөрвөн автомашин ашиглаж байгаа бөгөөд гурвынх нь ашиглалтын хугацаа дуусч, хяналт шалгалт хийхэд бэрхшээлтэй болжээ. Иймд Тэргүүлэгч Д.Батбилэг өөрийн санаачилгаар нэг автомашин бэлэглэлээ. Тэрээр өнгөрсөн онд Замын цагдаагийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ машины дутагдалтай байгааг анзаарч оны эхэнд ийнхүү өглөө. Мөн Замын цагдаагийн тасгаас ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн нэг албан хаагчийг шагнаж урамшуулсан байна. 

Холбоотой мэдээ