Хацү башёг Хакүхо аварга даваагаар эхлүүлж, Какүрюү уналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-12 17:57:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн эхний өдөр Комүсүби Дайэшог давснаар шинэ оны гараагаа даваагаар эхүүллээ.


Тэрбээр 2019 оны сүүлийн башё /Кюүшюү/-д түрүүлснээр Японы Эзэн хааны болон Ерөнхий сайдын цомыг 43 удаа хүртсэн анхны Их аварга болж сумогийн түүхэнд тодоор бичигдсэн билээ. Хацү башёгийн зүүн жигүүрийг Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байгаа бөгөөд Эндо эхний өдөр Какүрюү аваргыг давлаа.


Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил, Такаяасүг хаяж анхны даваагаа авсан юм. Митакэүми, Асанояамад унасан бол Такакейшо, Миёогирюүг давлаа. Харин Озэки Гойэдог Хокүтофүжид унасан бол хамгийн жижиг биетэй сумоч Энхо, Такарафүжиг төвөггүйхэн давсан юм.

Холбоотой мэдээ