Баян-Өлгийд сурагчдын амралтыг сунгахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-08 12:50:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралтыг сунгахгүй. Аймгийн БСУГ-аас өгсөн мэдээллээр сурагчдын амралт энэ сарын 10-ны өдөр дуусаж, сургуулиуд ирэх даваа гарагаас хэвийн ажиллана.

Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж, орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нь зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм.

Баян-Өлгий аймгийн хувьд одоогоор амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 18 нэгжид нийтдээ 5669 хүн үйлчлүүлснээс 244 хүн буюу 4.3 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрсэн нөхцөлд сурагчдын амралтыг хойшлуулах журамтай ажээ.

Холбоотой мэдээ