УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-07 17:32:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.


Хуралдааныг маргааш буюу энэ сарын 8-ны 10.00 цаг хүртэл хойшлуулж буйг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Холбоотой мэдээ