Пуэрто-Рикод газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-07 10:02:48

САН-ХУАН/BBC/. Пуэрто-Рикод даваа гарагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас жуулчдын очих дуртай хадан тогтоц нурж, байшин барилгууд сүйдэж, цахилгаан хангамж тасалджээ.


Хүчтэй газар хөдлөлт болох үеэр “Punta Ventana” нэртэй нуман хэлбэртэй чулуун тогтоц нурсан бөгөөд газар хөдлөлтийн голомт 6 километрийн гүнд байжээ.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас цунамийн түгшүүр зарлаагүй бөгөөд хэн нэгэн хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээлэл байхгүй байна. Гэсэн хэдий ч байшин барилгууд сүйдэж, хөрс нурж, цахилгаан тасалдсан байна.


Нийгмийн сүлжээнд цацагдсан гэрэл зургуудаас үзэхэд автомашинууд байшингийн нурангид дарагдаж, “Punta Ventana” нурсан байжээ. 

Холбоотой мэдээ