Индонезод дэлхийн хамгийн том цэцэг дэлгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2020-01-06 12:45:00

ЖАКАРТА. /AFP/. Индонезын Суматра арлын Манинжау дархан цаазат газарт дэлхийн хамгийн том, хамгийн эхүүн үнэртэй цэцэг дэлгэрчээ.


“Цогцос цэцэг” гэгддэг дэлхийн хамгийн том энэхүү цэцэгний нэр нь “Rafflesia tuan-mudae”. Уг цэцэгний диаметр нь 111 см бөгөөд Баруун Суматра мужид хэдэн жилийн өмнө дэлгэрч байсан өмнөх цэцгийнхээс 4 см-аар том ажээ. Тус цэцгийг “Цогцос цэцэг” гэдэг нь ч учиртай. Цэцэгнээс ялзарч муудсан махных шиг эхүүн үнэр үнэртдэг тул ялаа батгана их шавдаг гэнэ.


“Rafflesia tuan-mudae” нь есөн сар орчим ургасныхаа дараа цэцэглэдэг бөгөөд аварга том цэцэг нь долоо хоног орчмын дараа хагдардаг байна. 


Холбоотой мэдээ