Триполид агаарын цохилт өгсний улмаас 28 оюутан амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-05 14:53:30

КАИР. /TASS/. Триполи дахь цэргийн коллежид өнгөрсөн бямба гарагийн орой агаарын цохилт өгсний улмаас тус сургуулийн 28 оюутан амь үрэгдэж, 18 хүн бэртжээ. Энэ тухай Ливийн "Afrigatenews" цахим хуудас мэдээлжээ. 


Оюутнууд амиа алдсаны хариуцлагыг Үндэсний зөвшилцлийн Засгийн газар Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтарт үнэнч хүчнүүдэд хүлээлгэжээ. Оюутнууд амиа алдсан тухай мэдээлэл гарсны дараа коллежид өгсөн цохилтыг зэмлэн буруушаасан жагсаал цуглаан дэгдэж эхэлсэн байна.


Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Террорист бүлэглэлүүдийг устгах зорилгоор Триполи хотод руу хийх шийдвэрлэх дайралтаа эхлүүлсэн тухайгаа Халиф Хафтар 12 дугаар сарын 12-нд мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ