Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн зэмсгийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-04 13:13:26

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн зэмсгийг бүрэн шинэчиллээ.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үлээвэр, найрал хөгжимчдийн бүрэлдэхүүн нь Ховд аймагт төдийгүй баруун бүсийн хэмжээнд зохион байгуулж буй төрийн болон цэргийн ёслолын үйл ажиллагаанд оролцож, батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан ажиллаж байна.

Тус ангийн хөгжмийн зэмсэг нь олон жил ашигласны улмаас хуучирч муудсан аж. Ийнхүү шинэхэн үлээвэр болон цохиур хөгжмийн зэмсгийг нэгдүгээр сарын 2-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар тус ангийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Холбоотой мэдээ