Дутуу төрсөн нярайг амьдруулах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-04 22:21:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 3-4 ортой нярайн тасгийг 2019 онд шинээр байгуулжээ.


Уг тасаг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдаж инкубатор гурав, дулаацуулах ширээ хоёр,  амьсгалын аппарат, шарлалт эмчлэх фото аппарат, сурфактант эмчилгээ зэргийг нэвтрүүлээд байна.


Сурфактант эмчилгээ нь жин багатай төрсөн нярайн амьдрах чадварыг баталгаатай болгож байгаагаараа давуу талтай гэнэ. Энэ эмчилгээг урьд нь Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-д хийдэг байжээ. Өртөг өндөрт тооцогдох уг эмчилгээг орон нутагт хийж эхлэхээр нярайн эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан байна.


2019 оны хувьд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт 900гр-1500гр жинтэй дөрвөн нярай төрснийг дээрх хүчирхэг аппарат, туршлагатай эмчийн ур чадварын үр дүнд амжилттай амьдруулж чаджээ.


Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанартай үзүүлэхэд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай.


Холбоотой мэдээ