Израилаас 1200 жилийн өмнөх үед хамаарах “мөнгөний гахай” олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилын археологичид 1200 жилийн тэртээх үед
хамаарах 7 алтан зоостой жижиг шавар ваар олсон талаар тус улсын Эртний
олдворын асуудал хариуцсан газар өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
Манай эриний 7-9 дүгээр зууны үед хамаарах зооснуудыг Израилын төв нутгийн Явне хотод хийж буй
малтлага ажлын үеэр олжээ. Археологчдын үзэж буйгаар, уг олдвор нь ваарчны
хувийн “мөнгөний гахай” байсан байж магадгүй ажээ.
Уг малтлагын үеэр мөн маш том хэмжээтэй шатаах зуухнууд олдсон бөгөөд эдгээрийг шавар ваар,
тогоо, аяга хийхэд ашигладаг байжээ. Түүнчлэн алтан зооснууд бүхий жижиг ваарыг
зуухнуудын нэгээс олсон байна.
Холбоотой мэдээ

СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
23 минут

ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно
9 цаг