“Хагибис” 100 гаруй номын санд хохирол учруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-12-27 13:38:50

ТОКИО. /NHK/. Өнгөрсөн 10 дугаар сард Японыг дайран өнгөрсөн “Хагибис” хар салхины улмаас 100 гаруй нийтийн номын сан сүйдсэн гэж тус улсын Боловсролын яам мэдээлжээ.


Хүчтэй шуурганаас үүдэлтэй үер, хөрсний гулгалтын улмаас Токиогийн бүс, Тохокү бүсийн зүүн хойд хэсэг болон бусад нутгийн 108 номын санд хохирол учирсан байна.


Боловсролын яамны мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирол амссан номын сангууд хар салхины аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлээгүй байж магадгүй ажээ. 

Холбоотой мэдээ