Хөвсгөл нуур баринтаглажээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-26 09:20:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөс өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригаас эхлэн барьцалдан бүрэн хөлдөж баринтагласан гэдгийг нутгийн иргэд хэлж байна.  

Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард иргэдийг зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагч Б.Ганбаатар  анхааруулж байв.  Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн эхэн сарын шинийн 15-нд баринтагладаг боловч энэ жил цаг агаар тогтуун дулаан байгаагаас энэ жил 10 гаруй хоногийн дараа хөлджээ. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг ажээ.

Холбоотой мэдээ