Өвлийн улирлын “Есөн ес” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2019-12-21 16:03:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд эрт дээр үеэс жил бүрийн 12 дугаар сарын 22-ноос өвлийн цаг агаарыг 81 буюу “Есөн есхоногоор хүйтний эрч болон цаг агаарын шинж байдлыг ангилан тоолж эхэлдэг уламжлалтай.


Тухайлбал, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурван ес гэж хуваадаг. Монголчууд нэг есөөс эхлэн есөн ес хоногт хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд, улмаар зөөлөрч хавартай золгодог хэмээн цаг агаар, уур амьсгалыг шинжиж ирсэн бөгөөд өнөө цагийн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулахаас өмнө баримталж ирсэн монголчуудын уламжлалт арга ухаан юм. Ес эхэлдэг энэ өдөр буюу 12 дугаар сарын 22-нд бүтэн жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог онцлогтой.

Холбоотой мэдээ