Чаплины музей Швейцарьт нээгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТОКИО. /NHK/. Швейцарь улсад нээгдсэн энэ музейг домогт инээдмийн жүжигчин, найруулагч Чарли Чаплины олон зуун шүтэн бишрэгчдэд зориулан байгуулсан байна.
“Чаплины ертөнц” үзэсгэлэн Швейцарийн Корсир-сур-Вавей тосгонд ням гарагт нээгджээ. Үзэсгэлэнд түүний өөд болох хүртэлх 40 жилийн түүхийг дэлгэн харуулжээ.
Музейн ажилтнууд Чаплины амьдрал, бүтээлийг нь үзүүлэн сурталчлах зорилгоор түүний сүүлийн 25 жилийн турш амьдарч байсан байшинг нь сэргээн засварлаж, түүн дотор шинэ үзэсгэлэнгийн танхим байгуулсан байна. Уг эдлэнд ирсэн хүмүүс алдарт жүжигчний гэрт зочлон түүний хэрхэн ажиллаж амьдарч байсныг нүдээр үзэх боломжтой.
Музейд зочилсон нэгэн үзэгч өөрийн хүүгийн хамтаар ирж, Чаплин хэрхэн ажиллаж, уран бүтээлээ туурвидаг байсныг нүдээр үзээд түүнийг шүтэн бишрэгч болсон тухайгаа ярьжээ.
“Энэ музей жүжигчний хувийн амьдрал хийгээд уран бүтээлийн талаар маш гүнзгий ойлголт өгч байгаа нь үнэхээр гайхалтай” хэмээн Японы Чаплины нийгэмлэгийн тэргүүн Хироюки Оно ярьж байна.
Музейн зохион байгуулагчид эхний өдөр 2000 гаруй үзэгч хүлээн авсан байна. Тэд жилд 300 мянган хүн хүлээн авна гэж тооцоолж байгаа ажээ.
Х.Сарнай