ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-19 15:06:08

Иргэний зориг-Ногоон намын /ИЗНН/ Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр "Корпорейт" төвд 14.00 цагаас хуралдаж байна. 

Тус намын Үндэсний хороо өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. Харин өнөөдөр 2016 оны сонгуульд аль нам эвсэлтэй эвсэж оролцох талаар шийдвэр гаргах юм байна. ИЗНН-д Ардчилсан нам, МҮАН, Эх орон нам, ХҮН-аас эвсэл байгуулах санал ирүүлсэн аж. 

Тус намын Үндэсний хороо нийт 170 гишүүнтэй юм байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ