МҮОНРТ, Баянхошуу, 1-р хороололд агаар хамгийн бохирдолтой байна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-18 08:31:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 8:30 цагийн байдлаар МҮОНРТ, Баянхошуу, 1-р хороололд агаар хамгийн бохирдолтой буюу чанарын индекс 253-288 байна. Бусад байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 117-228 байгаа бол 100 айл орчимд агаар хэвийн буюу чанарын индекс 84 гарчээ.


Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ