Бүрэн тоноглолтой туулах чадвартай автомашин хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-18 10:07:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмыг сахиулах тасагт Дархан сумын Орон нутгийн төсвийн 46 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар өндөртэй "Лада" маркийн 5 хаалгатай авто машиныг бүрэн тоноглолтой нь хүлээлгэн өглөө. Энэхүү ажил нь Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд хийгдсэн аж.

Автомашин хүлээлгэн өгөх үеэр Дархан сумын Засаг дарга онцлохдоо: "Цагдаагийн газрын парк шинэчлэлийг нэмэгдүүлснээр алслагдсан гэр хорооллын багуудад хөдөлгөөнт эргүүл илүү хурдан шуурхай хүрч үйлчлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдлыг хангахад сум орон нутгаас үзүүлж буй дэмжлэг бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Өнгөрсөн 7 дугаар сард мөн тус тасагт 20 сая төгрөгийн өртөг бүхий “Соната” маркийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр машиныг өгч байсан.

Холбоотой мэдээ