Бээжин хотын нисэх онгоцны буудалд 40 гаруй нислэг цуцлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБЭЭЖИН. /РИА Новости/. Бээжин хотод ихээхэн хэмжээний цас орсны улмаас “Шоуду” олон
улсын нисэх онгоцны буудал 40 гаруй нислэгээ цуцалжээ.
Хотын ихэнх дүүрэгт өтгөн манан татаж цаг уурын нөхцөл байдал таагүй
байгаатай холбоотойгоор үзэгдэх орчин 500 метр зайд хязгаарлагдмал байгааг ус
цаг уурын газар оршин суугчдад анхааруулсан байна. "Шоуду" нисэх онгоцны буудлаас мэдэгдсэнээр, даваа гарагт нийт
1328 нислэг үйлдэгдэх ёстой байсан бөгөөд үүнээс одоогоор 42 нислэг цуцлагдаад
байгаа аж.
Цас, мөсийг цэвэрлэх ажилд нисэх онгоцны буудал нэмэлтээр 400 ажилтныг
татан оролцуулж, 67 тусгай машин техникийг ашиглаж байна.