Харвардын их сургуульд эмнэлзүйн эмч нар суралцах эрх нээлттэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-16 12:43:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Харвардын их сургуульд ажлын айлчлал хийлээ.


Айлчлалын хүрээнд Харвардын их сургуулийн Судалгаа, олон улсын хөтөлбөр хариуцсан декан Маршал Др.Маргот Гилл болон бусад албаны төлөөлөгчтэй уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын АШУҮИС, Харвардын анагаахын сургуулийн төгсөлтийн дараах анагаах ухааны боловсролын газар хамтран АШУҮИС-ийн багш нарыг хөгжүүлэх цахим холимог сургалтын хэлбэрээр явагдах “Т2С” хөтөлбөр хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар байгууллаа. Ингэснээр Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа клиникийн эмнэлзүйн эмч нарт чиглэсэн сургалт (Т2С) хөтөлбѳрийг хамтран хэрэгжүүлэх юм.


Хөтөлбөрт хамрагдагсад бакалаврын сургалтыг дүүргэсэн, 5-10 жилийн ажлын туршлага, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх бөгөөд хөтөлбөр нь тус бүр дөрвөн өдрийн хоёр сургалтаас бүрдэнэ. Нэгдүгээр сургалт нь клиникийн суурь судалгааны болон анагаахын боловсрол, харилцааны чадварын тухай байх бол хоёр дахь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, манлайллын тухай байх юм. Тус хөтөлбөрт хамрагдагч АНУ-ын Харвардын их сургуульд тодорхой хугацааны хичээлийг танхимаар үзэх боломж нээгдэж байна гэж БСШУСЯ мэдээллээ.


Холбоотой мэдээ