Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-05 13:39:47

ТОКИО. /NHK/. Япон, БНСУ-ын өндөр дээд албан тушаалтнууд Токио хотод худалдааны яриа хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.


Энэ сарын 16-нд болох яриа хэлэлцээний үеэр талууд экспортод тавьсан хяналтын асуудлыг хэлэлцэнэ хэмээн Японы Худалдааны сайд мэдэгджээ. Аюулгүй байдлын үүднээс экспортод тавих хяналтаа чангатгаснаа Японы эрх баригчид мэдэгдэж байсан бол үүнээс хойш хэдэн долоо хоногийн дараа БНСУ хариу арга хэмжээ авсан юм.


Экспортын хязгаарлалт нь БНСУ-ын зарим технологийн компанид хохирол учруулж байгаа учир БНСУ үүнийг бүрэн цуцлахыг хүсэж байна хэмээн ажиглагчид үзэж байна.  

Холбоотой мэдээ