Өмнөд Суданы зэвсэгт бүлэглэл 140 хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 14:42:11

АДДИС-АБАБА. /VOA/. Өмнөд Суданы зэвсэгт бүлэглэл хил дамнан халдлага үйлдэх явцдаа 140 гаруй хүний амийг хөнөөн, олон хүүхдийг барьцаалан авч явлаа гэж Этиопийн Засгийн газар мэдэгдэв.

Этиопийн Гамбела бүс нутагт болсон халдлагыг Мурле үндэстний зэвсэгт этгээдүүд үйлдсэн гэж Этиопийн Засгийн газрын албаны хүмүүс мэдэгдсэн байна. Хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүд олон хүүхдийг хулгайлж, Өмнөд Судан руу авч явжээ.

"Этиопийн цэргүүд гэмт этгээдүүдийг хөөж байгаа. Эдгээр этгээдүүд Өмнөд Суданы Засгийн газар болон босогчдын бүлэглэлүүдийн алинтай нь ч холбоо байхгүй" гэж Этиопийн Харилцаа холбооны сайд Гетачью Реда мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ