200 гаруй өрхөд сугалаагаар газар олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:19:55

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын дарга Б.Бавуугарьдаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 12-нд  6 багийн 222 өрхөд гэр бүлийн хэрэгцээний газрыг сугалаагаар олгосон байна.

Энэ тухай хяналтаар ажилласан Эрдэнэбулган сумын ИТХ-ын тэргүүлэгч, Цэцэрлэг хотын захирагчийн албаны дарга О.Цэнгэлсайхан мэдээллээ. Эдгээр газар нь 2015 оны аймаг, сумын Ерөнхий төлөвлөгөөнд орж, сум, аймгийн ИТХ-аар батлагдсан аж.

Газар авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг багийн Засаг дарга нар аваад, өөр өөрийн баг дээр цугласан олны өмнө ил тод сугалаагаар газар олгожээ. Хөдөөгийн зургадугаар багд 12, төвийн 1-5 дугаар багд тус бүр 42 иргэн ийнхүү хашааны газартай боллоо. Харин долдугаар баг нь төлөвлөгөө батлах үед байгуулагдаагүй байсан учраас ганц ч хүн гэр бүлийн хэрэгцээний газар авч чадаагүй аж.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ