“Хор баяртай” аян хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-11-28 17:08:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, нийслэлийн Боловсролын газар, MCDF group  зэрэг байгууллага  хамтран “Хор баяртай” аяныг хэрэгжүүлэхээр болжээ.

Аяныг JCI Монгол байгууллагын “One community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачилсан байна.

Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн болон Төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа аж.  

Тус аяныг сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

 

Холбоотой мэдээ