Иргэний андгай өргөх ёслолд 99 сурагч оролцлоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-11-25 22:24:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад Анхдугаар хууль батлагдсан, Тусгаар тогтнолоо тунхагласны түүхт 95 жилийн ойн өдрийг угтан Дархан-Уул аймагт “Иргэний андгай өргөх ёслол” боллоо. 17 дахь жилдээ зохион байгуулж буй тус үйл ажиллагаанд 99 хүүхэд оролцов.

2019 онд аймгийн хэмжээнд 1400 гаруй хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэх авах ажээ. Тэдгээр хүүхдүүдийн төлөөлөл ийнхүү Хүүхэд хөгжлийн ордны тайзнаа андгай өргөж иргэний үнэмлэхээ гардан авсан юм.

Тус ёслолд аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож, иргэний үнэмлэхээ гардаж буй хүүхдүүдэд хандан “Энэ цаг мөчөөс эхлэн та бүхэн Үндсэн хуулинд тунхагласнаар улсынхаа ачаанаас хамтад нь үүрэлцэх, Монгол Улсын бүрэн эрхт иргэн нь болж байна.
Эх орныхоо эс ширхэг нь болсон иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон, хөдөлмөрлөж байж улс орон маань хөгжинө” гэ
лээМөн үеэр Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч А.Соронзонболд “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдвээр илтгэл тавьж иргэний үүрэг, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар сонирхууллаа.

“Иргэний андгай өргөх ёслол” нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахуун, өндөр соёлтой, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархдаг үзлийг төлөвшүүлэх зорилготой аж. Энэ жилийн ёслолыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбоо, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан ажээ.

Холбоотой мэдээ