“Frozen 2” шинэ амжилтууд тогтоожээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-11-25 14:21:04

ВАШИНГТОН. /CNN/. Энэ онд “Disney” компанийн 5 кино 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний орлого олсон бол “Frozen 2” хүүхэлдэйн кино уг амжилтыг үзүүлсэн зургаа дахь уран бүтээл болох төлөвтэй байна.


2013 онд үзэгчдийн хүртээл болсон “Frozen” киноны хоёрдугаар анги өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн зах зээлээс 127 сая ам.долларын орлого олж, Disney”-ийн анимейшн кинонуудын дундаас нээлтийнхээ үеэр хамгийн их ашиг олсон кино болжээ.


Frozen 2”-ын орлого эхний ангийнхаа нээлтийн орлогыг давсан бөгөөд 2013 онд Талархлын баярын үеэр нээлтээ хийсэн “Frozen” 93 сая ам.долларын орлого олсон байна. “Frozen 2” эхний долоо хоногтоо 100 сая ам.долларын орлого олно хэмээн кино салбарын мэргэжилтнүүд таамаглаж байжээ.


Мөн “Frozen 2” нээлтээ хийсэн долоо хоногтоо дэлхий дахинаас 350 сая ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн анимейшн кинонуудаас нээлтийнхээ үеэр хамгийн их орлого олсон киногоор шалгарсан байна. 

Холбоотой мэдээ