Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган Катарт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-25 15:36:48
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Турк-Катарын Стратегийн өндөр түвшний хорооны 5 дугаар хуралдаанд оролцохоор даваа гарагт Катарт айлчилна гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгджээ.


Хуралдааныг Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган болон Катарын Эмир, Шейх Тамим бин Хамад Аль Тани нар хамтран даргална гэж тус мэдэгдэлд дурдсан байна. Уулзалтаар хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэхээс гадна бүс нутаг, олон улсын асуудлуудаар санал солилцох ажээ.


Үүний сацуу хуралдааны үеэр хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна. Мөн Р.Эрдоган Катар-Туркийн цэргийн хамтарсан хүчний командлалаар зочлохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ