АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-18 09:20:56

ВАШИНГТОН. /VOA/. АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг хойшлуулсан талаар АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтан мэдээлснийг тус улсын Төрийн департамент өнгөрсөн ням гарагт уламжилжээ.


АНУ-ын Нэгдсэн штабуудын дарга нарын газрын тэргүүн Марк Миллигийн мэдэгдсэнээр, БНАСАУ-ыг хэлэлцээний ширээнд эргэн суух боломжийг бүрдүүлэхэд туслах зорилгоор уг шийдвэрийг гаргасан ажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын төрийн тэргүүн нар Мүн Жэ Ин нар уг шийдвэрийг баталсан гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.  

Холбоотой мэдээ