Хяналт, шалгалтаар цахим тоглоомын хоёр газрын үйл ажиллагааг зогсоов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-16 12:04:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газар, интернэт төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж байна.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд 6 цахим тоглоомын газар, хоёр интернэт төв нийт 8 газар хамрагдсан байна. Хяналт, шалгалтаар зохих зөвшөөрөлгүй цахим тоглоомын хоёр газар үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ. Мөн шалгалтын явцад дэлгэцийн донтолт, цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг 50 ширхэгийг тараасан байна.

Мөн дээрх цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан 50 гаруй өсвөр насны хүүхдүүдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагаа явуулахгүй зогсоосон гурван цахим тоглоомын газар, интернэт төвийг бүртгэлд авчээ. Энэхүү үйл ажиллагаатай уялдуулан эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан ажиллахыг цагдаагийн газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ