Авто замуудад 1,4 тн давс цацлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-13 10:21:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орж 0-20 см цасан бүрхүүл тогтоод байна.

Мөрөн сумын төвд халтиргаа гулгаа үүсч байгаа учраас Хот тохижилт үйлчилгээний төвөөс төв замуудад 1,4 тн давс цацжээ. Үүний үр дүнд төв замын цас бүрэн хайлсан байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудыг ойр орчмын цас мөсөө цэвэрлэж аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриалж байлаа. Мөрөн сумын төвийн хэсгийн авто замыг Хот тохижилт компанийн зам талбайн 9 үйлчлэгч өглөөний 7 цагаас эхлэн цэвэрлэж байна.

 

Холбоотой мэдээ