Дөрвөн өрхийг “Аж жаргалтай иргэн” дэд хөтөлбөрт хамруулан тохижуулж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-11 16:35:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас Айраг, Арвижих, Боржигон, Мандал багаас дөрвөн өрхийг сонгон, тэдний хашаа, хаалга, бие засах газрыг тохижуулж хүлээлгэн өглөө.

Тус сумын ЗДТГ-аас “Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрийг батлан ийнхүү хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх дөрвөн өрхийн тохижилтын зардалд 1,529,900 төгрөгийг зарцуулаад байгааг мэдээллээ.

“Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөр нь гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээ, хөгжил рүү тэмүүлсэн амьдралын идэвхид нөлөөлж, өрх гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулан, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.  

Холбоотой мэдээ