"Хамтын сэтгэл"-ээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-11 18:02:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хамт олон санаачлан "Хамтын сэтгэл" үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Амар тайван амьдралын төлөө ажилладаг мөрдөстөнүүд энэ удаа шөнийн цагаар үүрэг гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагч нарыг халуун аарц, жигнэмэгээр дайлжээ. Энэхүү хамтын сэтгэлийн дайллагыг аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн алба хаагчид гүйцэтгэсэн байна. Тэд алба хаагч нартай ажлын байранд нь уулзан халуун аарц, жигнэмэгээр дайлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, аюулгүй байдлын зөвлөмж тараан ажиллажээ. Эл хамтын сэтгэл үйл ажиллагаанд нэгэн шөнийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан 31 байгууллагын 96 ажилтан, алба хаагч хамрагдсан байна. 

Холбоотой мэдээ