Олон улсын ахмадын тэмцээнд Орхон аймгийн баг түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-11 15:29:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Хойд бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгууд болон ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймгийн ахмадын хороодууд оролцсон ширээний теннисний тэмцээн энэ сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо.

Энэхүү уламжлалт олон улсын ахмадын нөхөрсөг уулзалт тэмцээн энэ удаа тар-60, Алтан намар 2019" сэдвийн дор өргөн дэлгэр болжээ. Ингээд тэмцээний ялагчаар Б.Буянхишиг даргатай Орхон аймгийн баг тамирчид тодорч цом, өргөмжлөл хүртсэн байна. Тэмцээний үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Дэлгэрцэцэг ахлагчтай Ахмадын цуурай хамтлагийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

Нөхөрсөг тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо, аймгийн БТСГ, “Ахмад үе сонин, аймгийн Ширээний теннисний холбоо хамтран зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ