Боливийн Ерөнхийлөгч огцорно гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СУКРЕ. /Reuters/.
Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес албан
тушаалаасаа огцорно гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Энэ оны 10
дугаар сарын 20-нд явуулсан ерөнхийлөгчийн сонгуулиар Э.Моралес дөрөв дэх удаагаа
улиран сонгогдсон юм. Гэсэн хэдий ч уг сонгуулийн дүн дотоод болон гадаадын
эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Боливийн цагдаагийн
ажилтнууд болон цэргийн хүчин ч мөн эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Э.Моралес
ням гарагт телевизээр үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорно гэдгээ
мэдэгдээд, эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохыг ард иргэдэд уриалжээ.