Сэлэнгэ аймгийн Баянгол суманд команд штабын сургууль зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-08 22:26:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Баянгол суманд “Байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үеийн сумын Засаг дарга, томилгоот бие бүрэлдэхүүний чиг үүрэг” сэдвийн дор Гамшгаас хамгаалах команд штабын сургууль болж байна.

Энэхүү команд штабын сургууль энэ сарын 07-ны өдрийн 07:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор эхэлжээ. Тус гамшгаас хамгаалах команд штабын сургуульд Баянгол сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн бүхий 80 албан хаагч хамрагдаж байна. Өнөөдөр алба хаагчид өгөгдсөн цагийн байдлууд дээр удирдлагын шийдвэр боловсруулах, зурагт оруулах ажиллагааг гүйцэтгэж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Засаг даргатай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу, мөн аймгийн Засаг даргын Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах тухай А/390 тоот захирамжийн хүрээнд эл сургуулиййг зохион байгуулжээ.  

Холбоотой мэдээ