Шинэ-Идэр суманд бүсчилсэн хяналт үнэлгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-07 21:04:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, “Тэмбүүг устгая” аяны хүрээнд ХӨСҮТ-ийн дэд  захирал Б.Цацралт-Од ахлагчтай баг Хөвсгөл аймагт дэмжлэгт хяналт үнэлгээ хийлээ.

Тус аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдвар тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өндөр байгаа юм. Тус аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нартай уулзалт хийж орон нутагт хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашид салбар дундын оролцоотой хэрэгжүүлэх ажлын чиглэл, төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар ярилцсан байна.

ХӨСҮТ, аймгийн ЭМГ-ын баг бүрэлдэхүүн хамтран Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд хүрч бүсчилсэн хяналт үнэлгээг тусгай хөтөлбөр гарган зохион байгуулав. Тус арга хэмжээнд сум орон нутгийн удирдлагууд бүсийн Эрүүл мэндийн байгууллагын эмч нар оролцлоо. Бүсчилсэн үнэлгээний үеэр Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн байгууллагын  дарга нар “Тэмбүүг устгая” аяны хүрээнд хийсэн ажлын талаар харилцан мэдээлэл солилцож, 2021 он гэхэд бүсээрээ “Тэмбүүг устгасан сум болох” уриалга гаргажээ.

 

 

Холбоотой мэдээ