Завханы Идэр суманд тамхинаас татгалзах хөдөлгөөн өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 08:33:46

Завханд “Тамхи хяналт” хэсэгчилсэн арга хэмжээ боллоо.  Уг арга хэмжээний хүрээнд Тамхины хяналтын тухай хуулийг 1500 гаруй иргэнд сурталчилж, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1026 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж  тараажээ. 

Мөн тамхи худалдах зөвшөөрөлтэй 99 цэг салбар, 83 утаат тамхи татахыг хориглосон  газрууд болон  аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн хэрэгжилтийг шалгаж ажилласан байна. Дашрамд Идэр сумын Бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төвын хамт олон ”Утаат тамхи хэрэглэдэггүй хамт олон” болох хөдөлгөөн өрнүүлж байна.

Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн нэг иргэний зөрчлийг илрүүлж, 50.000 төгрөгөөр торгож,  захиргааны арга хэмжээ авч, мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд оруулж, зөрчлийн учир хураагдсан 466 ширхэг тамхийг улсын орлого болгохоор Тосонцэнгэл сумын Захиргааны зөвлөлд шилжүүлсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ