Хятадын Төв банк юанийн ам.доллартой харьцах ханшийг өсгөжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-11-06 11:51:42

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк лхагва гарагт үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг 305 суурь нэгжээр өсгөснөөр нэг ам.доллар 7.008 юаньтай тэнцжээ. Тус банкны статистик мэдээллээс үзвэл, энэ нь өнгөрөгч наймдугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлт юм.


Мэдээллийн “Sina” цахим хуудсанд мэдээлснээр, “юанийн ам.доллартой харьцах ханш мэдэгдэхүйц чангарсан нь Хятадын Төв банк мягмар гарагт дунд хугацааны зээлийн хүүг /Medium-term Lending Facility, MLF/ 5 суурь нэгжээр бууруулж, 3.3 хувиас 3.25 хувьд хүргэсэнтэй холбоотой” гэж “Dongfang Jincheng” зэрэглэл тогтоох агентлагийн шинжлэх ухааны судалгааны газрын техникийн захирал Цао Юаньюань тайлбарлажээ.


Шинжээчийн хэлснээр, дотоод болон гадаад зах зээл дэх богино хугацааны өөрчлөлт Хятадын валютын ханш хэлбэлзэх гол хүчин зүйл болдог байна.


 


Холбоотой мэдээ