“AMA” наадмын шилдэг шагналыг Т.Свифт хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-01 13:54:44

ВАШИНГТОН. /CBS/. Америкийн дуучин Тэйлор Свифт энэ оны “American Music Awards” наадмын /AMA/ Artist of the Decade” шагналыг хүртэхээр болжээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг урьд нь цорын ганц хүн буюу дуучин Гарт Брукс 2000 онд хүртсэн байна.


“Оны шилдэг уран бүтээлч” шагналыг дөрвөн удаа хүртсэн Т.Свифт энэ онд уг номинацид дахин нэр дэвшжээ. Нийт 23 “AMA” хүртсэн нь түүнийг сүүлийн арван жилийн шилдэг уран бүтээлчээр тодроход ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэрбээр “AMA” наадмын түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч юм.


Мөн Т.Свифт энэхүү шагналыг хамгийн олон удаа хүртсэн Майкл Жексоны амжилтыг эвдэж магадгүй байна. Америкийн залуу дуучин эмэгтэй энэ онд 5 номинацид нэр дэвшсэн бол “Попын хаан” М.Жексон энэхүү шагналын эзнээр 24 удаа тодорч байжээ.


Шүтэн бишрэгчдийн саналаар тодруулдаг “AMA” наадмын шилдгүүд 11 дүгээр сарын 24-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулах ёслолын арга хэмжээний үеэр шагналаа гардан авна.

Холбоотой мэдээ