БНАСАУ зэрэг галладаг тийрэлтэт систем туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ пүрэв гарагт зэрэг галладаг том калибрын тийрэлтэт системээр гал нээх ээлжит туршилт явууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
Туршилтыг БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи явуулсан бөгөөд туршилт амжилттай болсон тухай тайлангаа тус улсын удирдагчид илгээжээ.
KCNA агентлагийн мэдээлснээр, “дээд удирдагч Ким Жөн Ун туршилт амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө амь бие үл хайрлан зүтгэж байгаа үндэсний батлан хамгаалахын эрдэмтдэд баяр хүргэсэн байна”.
Ямар ангиллынх нь үл мэдэгдэх хоёр пуужин Япон тэнгис рүү харвасан тухай БНСУ-ын Зэвсэг хүчний Штабуудын дарга нарын хороо пүрэв гарагт мэдээлсэн юм. Өмнөд Солонгосын цэргийнхний тооцоолсноор, пуужингууд 90 км-ын өндөрт 370 орчим км зайд нисжээ.