Грета Тунберг Умардын Зөвлөлийн шагналаас татгалзжээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-30 12:24:03

СТОКГОЛЬМ. /РИА Новости/. Умардын Зөвлөлөөс хүрээлэн буй орчин, экологийг хамгаалах салбарт олгож буй шагнал болон 52 мянган ам.доллар бүхий мөнгөн шагналаас Шведийн байгаль орчныг хамгаалагч идэвхтэн охин Грета Тунберг татгалзжээ.


Умардын Зөвлөл нь жил бүр уран зохиолч, хөгжимчин, кино салбарын хүмүүс төдийгүй байгаль орчныг идэвхтэй хамгаалагчдын дунд амжилт гаргасан хүмүүст шагнал олгодог байна. Энэ жил тус шагналд Норвеги болон Швед улс Грета Тунбергийн нэрийг дэвшүүлжээ.

 

“Манай улс их зүйлийг хийх боломжтой орнуудын нэг хэдий ч юу ч хийхгүй байгаа юм. Эрдэмтдийн зөвлөснөөр хийж эхлэх хүртэл би ч, “Fridays for future” хөдөлгөөн ч Умардын Зөвлөлийн мөнгөтэй шагналыг хүлээн авахгүй” хэмээн Тунбергийн мэдэгдсэнийг түүний найз дамжуулжээ.  

Холбоотой мэдээ