Курдийн хүчнүүд хилийн бүсийг орхино гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-28 09:23:35

ДАМАСК. /Reuters/. Турк-Сирийн хилийн бүсийг Туркийн хүсэлтийн дагуу орхино гэж Курдийн хүчнүүд мэдэгджээ. Энэ сарын эхээр Турк улс Курдийн хүчнийг хилийн бүсээс гаргах зорилгоор Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.


Курдүүд тэргүүтэй Сирийн ардчилсан хүчин өнгөрсөн ням гарагт мэдэгдэхдээ, бид хилийн бүсийг орхино гэжээ. Курдийн хүчнүүд өөрсдийн шийдвэрийн талаар олон нийтэд анх удаа албан ёсоор мэдээлж буй нь энэ ажээ.


Сирийн зүүн хойд нутгийн хилийн ойролцоох Амуда тосгоноос Курдийн цэргүүд, зэвсгүүд бүхий олон арван тээврийн хэрэгсэл гарч байсан талаар Сирийн нэгэн телевиз өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ