"Намрын үдшийн галарей" нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-25 16:15:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Уран зургийн галерейд "Намрын үдшийн галерей" нээгдлээ. Уг галерей өнөөдрөөс энэ амралтын өдрүүдэд буюу 10-р сарын 25-27-нд 09-23 цагт ажиллах юм. 

Урлагт дуртай, сэтгэлзүй сонирхдог хэн бүхнийг "Үдшийн галерей" хөтөлбөрийн хүрээнд болох  "Нийгэмд ээлтэй бизнесийг менторшипоор хөгжүүлэх нь: Бүтээлч менторшип лаб" яриа болон дүрслэх урлагийн бизнесийг хөгжүүлэхийг эрмэлзэж буй хэн бүхэнд шинэ санаа өгөх сонирхолтой ярилцлагууд, "Урлагийн боловсрол гэж юу вэ. Урлаг ойлгоход сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх вэ, Урлаг, сэтгэлзүй хоорондоо хамааралтай юу, Ирээдүйн үзэгчдийг бэлтгэхэд таны оролцоо бий юу?" зэрэг олон асуултын хариуг зураач, судлаач, мэргэжилтнүүд өгөх юм байна.

Галерейд нэвтрэх тасалбар аваад л хэдэн ч цаг "Үдшийн галерей"-н бүх хөтөлбөрт оролцох боломжтой гэж тус галарейн менежер Ө.Даваажаргал мэдээлэв. Мөн энд уран зургийн үзэсгэлэн үзэж, хөгжим сонсож, өөрөө зураг зурж, захиалгат хоол, ундаагаар үйлчлүүлэх боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ