ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг онцолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/.
ОХУ-Африкийн энэ сарын 24-нд болох дээд хэмжээний уулзалт
нь урьд өмнө нь тохиож байгаагүй чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй
байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ.
“Тун удахгүй бид урьд өмнө нь тохиож
байгаагүй чухал үйл явдлын гэрч болох юм. ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалт
энэ сарын 24-нд Сочи хотноо болох билээ. Энэ уулзалт нь Африкийн улсуудын
удирдагчид уригдан оролцох өндөр дээд түвшний анхны бүрэн хэмжээний уулзалт
болох юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Иймэрхүү арга хэмжээг зохион байгуулах санаа эртнээс төрсөн хэдий ч тэгш
эрх, харилцан ашиг сонирхлын үндсэн дээр түншлэлийн шударга харилцааг бий
болгох эхлэлийн цэг нь болсон дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад цаг
хугацаа, томоохон бэлтгэл ажил хийгдэх шаардлагатай байсныг В.Путин цохон
тэмдэглэжээ.